Мал эмнэлгийн газруудад мотоцикл өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-05-27 15:02:58
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газар хамтран Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант суманд байрлах Мал эмнэлгийн газрын хоёр тасагт тус бүр нэг мотоцикл өглөө.

Мотоциклийг ган төмрөөр хийж  салхины шил, иж бүрэн хамгаалалт, дохиолол байршил тогтоох төхөөрөмжтэй байхаар тусгай захиалгаар хийлгэжээ. Орхон аймгийн Мал эмнэлгийн газрын дарга П.Эрдэнэжаргал хэлэхдээ, “Нийт 14,4 сая төгрөгийн хөрөнгө оруулалт болж байна. Өнгөрсөн гуравдугаар сард ОХУ-аас “Лада” маркийн автомашиныг мөн хүлээн авсан. Бидний ажлыг дэмжиж байгаад баяртай байна” гэлээ. Мөн энэ үеэр компьютер, техник хэрэгсэл, ширээ сандал өгсөн байна. 

Холбоотой мэдээ