ГОВЬ-АЛТАЙ: Ихэнх нутгаар цас орж шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-11-06 08:43:54

Есөнбулаг, 2025 оны 11 дүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд Алтайн ихэнх нутгаар цас орж шуурахыг сэрэмжлүүллээ. 


Энэ сарын 7-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд Алтайн уулархаг нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 6-нд нутгийн өмнөд хэсгээр, 7, 8, 10-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэхийг цаг уурын байгууллагаас мэдээллээ. 


11 дүгээр сарын 6-наас нийт нутгаар бага зэрэг хүйтэрч, Алтайн өвөр говь, Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говиор шөнөдөө -5-10 градус хүйтэн, өдөртөө -2+3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10-15 градус хүйтэн, өдөртөө -2.-7 градус хүйтэн байна.

Холбоотой мэдээ