"Надад хэлэх үг байна" эсээ бичлэгийн уралдаан зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-05-27 14:32:25

Увс /МОНЦАМЭ/. МЭХ-ны Увс аймаг дахь салбар зөвлөлөөс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Улаангом сумын ЕБС-ийн 9-11 дүгээр ангийн сурагчдын дунд “Надад хэлэх үг байна" эсээ бичлэгийн уралдаан зарлажээ. 

Энэхүү уралдааны зорилго нь өсвөр насны хүүхдүүдийг эцэг эх, багш, асран хамгаалагч нартайгаа тулгамдсан асуудлаа ярилцах, харилцан ойлголцож, нээлттэй байх чадварыг хөгжүүлэхэд оршиж байгаа аж. Уралдаан Улаангом сумын ЕБС-ийн 9-11 дүгээр ангийн сурагчдын дунд зохиогдох бөгөөд материалыг энэ сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд хүлээж авах юм байна.

Эсээ нь 200-250 үгэнд багтсан, хэл найруулга, бичлэгийн ур чадвар сайтай, Word програм дээр arial фондоор 12 үсгийн өндөртэй бичсэн байх шаардлагатай аж. Сурагчид өөрийн овог нэр, сургууль, бүлгийн нэр, холбогдох утас, цахим хаягаа эсээндээ бичихээс гадна 99058211, 99456812, 99452140 тоот утсаар холбогдож материалаа хүлээлгэж өгөх аж.

Эсээний 1-р байр 20 мянган төгрөг, 2-р байр 15 мянган төгрөг, 3-р байр 10 мянган төгрөгийн шагналтай бөгөөд тус бүр өргөмжлөл дагалдах аж. Дүнг энэ сарын 31-ний 13 цагт гаргаж, шалгарсан сурагчдын шагналыг гардуулах юм байна.

Холбоотой мэдээ