ЗАВХАН: Хангайн нуга дахь Тахилтын хүрхрээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-07-14 18:34:00

Улиастай, 2025 оны долоодугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Жимстэй модоор хүрээлэгдсэн хангайн нуга дахь Тахилтын хүрхрээ Завхан аймгийн Идэр сумын нутагт бий.


Идэр сумын төвөөс зүүн урд зүгт 35 км-ийн зайд, хангайн уулсын орой дундаас эрчлэн олгойдох Тахилтын хүрхрээ нь 10 м гүнтэй, 5 м-ээс унадаг.


Жаргалантын гол, Халуун ус, Цагаан гол, Гялгарын нуур зэрэг өндөр уул нуруудаас эх аван, тал талаасаа урсах голуудтай нийлж Идэр голд цутгадаг. Хүрхрээг тойрон жимстэй ой бүрхэж, хангайн нуга бүхий анир чимээгүй үзэсгэлэнтэй газар юм.


Тахилтын хүрхрээний орчим нь шинэсэн ой, хар мод, бургасан ойтой. Зэгс, дэгд, хонхон цэцэг, цагаан уул зэрэг 20 гаруй төрлийн цэцэг, эмийн ургамал ургаж, хун, нугас, галуу зэрэг 10-аад төрлийн шувууд нүүдэллэн ирдэг. Буга согоо, чоно, туулай зэрэг хангайн амьтад нутаглаж, хаа нэг зэрлэг гахай тааралдах нь бий.


Тахилтын хүрхрээг үзэнгээ Идэр голын зүүн талд байрлах, далайн түвшнээс дээш 2200 гаруй м-ийн өндөрт байрлалтай. Хангайн голуудын тархи гэдэг үзэсгэлэнт Ногоон нуурыг аялагчид үзэж болно.

Тахилтын хүрхрээ. Нүүрний гэрэл зургийг: П.Баатарзоригт

Холбоотой мэдээ