Л.Батчулуун: Түүхэнд хамгийн бага судлагдсан Батмөнх даян хааныг алдаршуулан ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-04-06 21:10:24

Өмнөговь /МОНЦАМЭ/ Батмөнх даян хаан 1464 онд Баянмөнх жононгийн хүү болон мэндэлсэн түүхтэй. Монголын нууц товчоо, Хөх сударт хаан ширээний төлөө Баянмөнх жононгийн алтан ургийг таслах гэхэд зугтаж Говьгурван сайханд бүгэв гэсэн байдаг. 1470 онд Батмөнхийг долоон настай байхад Мандухай сэцэн хатан Чингис хааны найман цагаан гэр буюу ерөнхий шүтээний өмнө тангараг өргүүлж бүх Монголын хаанаар өргөмжилсөн. Тухайн жилдээ Мандухай сэцэн хатан  Даян хааныг  үхэг тэрэг ( үхэр тэрэг)-нд суулгаж Ойрадын ноёдтой байлдаж ялалт байгуулж хатуу цааз тогтоосон байдаг. Ийм түүхүүдийг газар нутагтай нь холбож үздэг байна. Энэ удаад бид Батмөнх даян хааны тухай ярилцахаар Өмнөговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгч  Л.Батчулууныг урьсан юм.


- Батмөнх даян хааны тухай хэзээнээс судалж эхэлсэн бэ?

Батмөнх даян хааныг судлах болсон нь надаас гадна маш олон хүний санал хүсэлт, түүхийн судалбар, судалгааны ажлуудаас эхтэй юм. Урьд өмнө нь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Сумъяа гуай 2008 онд энэ судалгааг хийж байгаа тухайгаа танилцуулан хамтарч ажиллах саналыг тавьсан юм. Үүний дараагаар би Шинжлэх ухааны академи, судалгааны хүрээлэнгийн судлаачидтай уулзаж тодруулахад Батмөнх даян хаан түүхэндээ тодорхой гавъяа байгуулсан хүн боловч Монголын хувьд хамгийн бага судлагдсан хаан гэж ойлгосон. Ингээд судалгаагаа өргөжүүлэх санал гарч Өмнөговь аймагт энэ судалгааг хийж байгаа албаны хүмүүстэй уулзаж ярилцсан байдаг. Тэдгээр хүмүүс маань энэхүү түүхийн талаар багагүй зүйлийг судалсан байсан.

Батмөнх даян хааныг Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт төрсөн гэдгийг ямар судалгаагаар хэрхэн нотолсон байдаг вэ?

Түүх судалдаг олон аргаас хоёр дээр нь тулгуурлан тэд ажилласан байсан. Үүнийг тодруулбал он цагийн түүхэн ном шастирт юу гэж өгүүлснийг, хоёрт нь түүхэн судруудад газарзүйн байршил, газар усны нэршил зэргийг хэрхэн өгүүлснийг судалдаг юм билээ. Ингээд судлаачдын гаргасан томъёоллоор Батмөнх даян хаан 1464 онд одоогийн Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагХутаг цагаан дэрстэй(түүхэндээ Хутган дэрс хэмээсэн)  гэдэг газар төрсөн байна гэж үзсэн байдаг.

Ингээд л судалгааг улам цааш нь нарийвчлаад явчихжээ дээ?

Ингэхэд Батмөнх даян хааны тухай сонирхолтой судалгаанууд байна, боломж нөхцөлийг олж харсан, үнэнд ойр байх үндэслэл ихтэй, энэ утгаараа танай судалгааны дүнг бид хүлээн зөвшөөрч байна гэхдээ олон улс хоорондын том хаан, хариуцаж байсан нутаг дэвсгэр нь их уудам ийн учраас асуудлыг өргөн харж цааш нь үргэлжлүүлэх ёстой гэсэн. Харин судалгаанаас гаргасан дүгнэлт нь улс төрийн шийдвэр байж болох юм. Тиймээс та бүгдийн шийдвэрийг хүндэтгэж үзье. Байж болох үндэслэл хэмээн хүрээлэнгийнхэн дүгнэсэн. Үүнээс хойш судлаачид, хүрээлэнгийнхэнтэй ойр ажилласан. Судалгааны явцад Батмөнх даян хааны үеийн бичээс байх магадлалтай Хүрмэн, Номгон сумын урд говиор явж үзсэн. Ингэхдээ хоёр томоохон судалгааны эрлийн баг байгуулж Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, химич, чулуу судлаач Г.Гонгоржав, агуй судлаач, доктор Э.Авирмэд, нутгийн хүү аймгийн Засаг даргаар 20 гаруй жил ажилласан Т.Наранхүү нарын эрдэмтдийг урьж ажиллуулсан байдаг.


Яагаад та энэ хүнийг улсдаа, цаашлаад дэлхийн хэмжээнд алдаршуулахаар зорьсон бэ?

Хүүхэд бүр л бага байхаасаа Батмөнх даян хааны тухай сонсож өссөн. Энэ ажилд оролцоод, уншиж судлаад явахад яах аргагүй энэ хүнийг бид хүндэлж алдаршуулах ёстой гэсэн бодол улам илүү төрсөн. Цаашлаад хойч үедээ үүх түүхийг нь хүргэх хэрэгтэй гэж бодох болсон. Өөрөөр хэлбэл Батмөнх даян хаан бол Чингис хааны алтан ургийн 31 дэх хаан. Энэ хүртэл маш их цаг хугацааг туулж ирсэн. Батмөнх даян хаанаас өмнөх хаанууд ёс бусаар буюу хаан ширээний өрсөлдөөн дунд хоёр жил ч хүрэхгүй настай төр барьж байсан. Ингэж яваад Батмөнх даян хааны үе ирэхэд улс орон төвхнөж, гар газар, хөл хөсөр амар тайван сайн сайхны түүх хэдэн арван жил үргэлжилсэн байдаг. Даян хааныг бага насанд хаан ширээнд ор суух хөвүүн хэмээн алтан ургын хэлхээг таслах үйл явц үргэлжид ужгирч ирсэн түүх мөн л тойроогүй. Алтан ургаа хамгаалж үлдэхийн тулд амийг нь хөнөөх гэсэн хүмүүсээс нуугдаж Балга усны улаан нуур хавиар нутагладаг Бахаа эмгэний асрамжид эцэг эхээ санан бэтгэрч амьдралын хүнд үеийг туулан өссөн. Энэ үед Мандухай сэцэн хатны даалгавраар Батмөнх хүүг ирүүлэн 1470 онд Чингис хааны найман цагаан гэр буюуЕрөнхий шүтээнийөмнө тангараг өргүүлж бүх Монголын хаан болгосон. Ингээд долоон настайд нь Мандухай сэцэн хаан болгоод, 17 насанд нь төрийн эрх барих эрхийг өгч түүнээс хойш 34 жил төр барьсан байдаг. Төрт ёсыг олон жил тогтвортой барина гэдэг амаргүйЭнэ утгаараа маш их хүндэлж явдаг учраас түүхийг нь сэргээх, судалгааны ажлыг өргөжүүлэх, алдаршуулах ажил дээр санаа тавих нь зүйн хэрэг.

Батмөнх даян хааны ойг тэмдэглэхэд таны хувь нэмэр, хүч хөдөлмөр их байсан гэж сонссон. Энэ тухайгаа ярих уу?

- 2014 онд Батмөнх даян хааны түүхт 550 жилийн ой тохиосон. Тэр үед би төрийн алба хашиж байсан учраас энэхүү ойг өргөн дэлгэр тэмдэглэе, Батмөнх даян хааныг алдаршуулъя гэдэг шийдвэрийг академи, хүрээлэнгийнхэнтэй ярьж гаргасан. Ойг тэмдэглэхийн өмнө бид судалгааны материалаа олон түмэнд хүргэх зайлшгүй шаардлагатай болсон. Үүнийг зохицуулахын тулд 2012 онд хэд хэдэн шийдвэр гаргаж байсан. Тухайлбал аймгийн ЗДТГ-ын өмнөх талбайг Батмөнх даян хааны нэрэмжит талбай болгож хүндэтгэлийн хөшөө босгох, дунд сургуулийн хүүхдүүдэд лекц унших материалуудыг нь бэлдэж өгөх, цаашлаад орон нутгийг судлах цагийн хичээлээр Даян хааныг судлуулах гэх мэт шийдвэрүүдийг гаргасанЯагаад 2012 онд энэ шийдвэрүүдийг гаргах болсон гэвэл тэр үед БНХАУ манай түүхүүдийг судалж хөөмий, морин хуур гэх мэт соёлын олон зүйлүүдийг оюуны өмчөөр дэлхийн өв санд бүртгүүлж байсан төдийгүй Батмөнх даян хааныг өөрийн улсын хаан хэмээн бүртгүүлэх гэж байгаа тухай судлаачдаас сонссон. Ийм учраас бид өөрийн нутгийн хүн гэдгийг судалж баримтжуулсныхаа үндсэнд даруй хамгаалахаар шийдсэн юм. Мөн зөвхөн яриад байх бус олон хүнд хүргэх, зөвхөн сонсоод өнгөрөх биш үзэж харах хэрэгтэй гэж үзээд хувиасаа хөрөнгө гаргаад жижиг хөшөө дурсгалын зүйл хийлгэж айл гэр, албан байгууллагад хүргүүлсэн.

Мэдээж алдаршуулахын тулд олон талт ажлуудыг зохион байгуулсан байх л даа.

Тэгэлгүй яахав. Батмөнх даян хааны тухай тараах материал, ном хэвлэл, товхимол гаргах ажлыг бага боловч хийж л явна. Хамгийн сүүлийн том бүтээл маань түүх судлаач, Төрийн соёрхолт Д.Өлзийбаатартай хамтарч ном хийх санал тавихад хүлээн авч "Таван толгой" ХК-ийн захирал Р.Сэддоржийн ивээн тэтгэлгээр сонсдог ном гаргасан. Энэхүү номонд Монгол Улсын түүхийг, Батмөнх даян хааны тухай дэлгэрэнгүйгээр бичсэн. Ном маань худалдаанд гарсан байгаа удахгүй олон түмний хүртээл болно байх гэж бодож байна. Хүний харааны мэдрэхүйд хүргэх зорилгоор Батмөнх даян хааны товч түүх өгүүлсэн жижиг плакатуудыг худалдаанд гаргаж байгаа


Батмөнх даян хааны хөшөөний тухай ярих уу? Хөшөөгөөр дамжуулж ард түмэндээ ямар өгүүлэмжүүдийг өгөхийг зорьсон бэ?

Хөшөө гэдэг бол дурсгал, соёлын маш том хөрөнгө юмӨгүүлэмжийн хувьд энх цагийн хаан гэдэг утга нь хөшөөний гол санаа юм л даа. Мориныхоо амыг татаад зогсоож байгаа нь энэ миний нутаг, миний буух газар гэж буйг илтгэсэн. Тухайн үеийн даруухан хувцсаар хувцасласан, зэр, зэвсэг агсуулаагүй нум, сумтай байгаа нь анд явж байгаагаар дүрслэгдсэн. Малгай дээр нь шонхор шувуу бий нь тухайн үед шонхрыг их бэлгэшээдэг байсантай холбоотой. Хөшөөний загвар, дизайн хийцийг Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн н.Цэгмид бидний захиалгаар хийж бүтээсэн юм.

Даян хааны хүй цөглөсөн газарт өндөрлөг босгосон. Үүний талаар?

Бид нарыг судалгаа хийгээд явсны дараа Хүрмэн сумын нутгийнхан, ургийнхан нь болох хүмүүс өөрсдийн санал санаачилгаар чулуун хавтангаар хөшөө босгосон байсан. Тэнд нь 2012 онд анх шийдвэр гаргаад явахдаа цагаан сарын дараа шинийн есөнд аймгийн төрийн захиргааны байгууллагын ажилчид, орон нутгийн удирдлагууд, цэргийн албан хаагчдыг авч очин хүндэтгэл үзүүлж өндөрлөг босгосон. Мөн судлаачид болон би өөрийн биеэр илтгэл тавин сэргээж, газар нутгийг нь аргадаж, бүтэн нэг өдрийн арга хэмжээг зохион байгуулсан юм.


Батмөнх даян хааныг алдаршуулахаар цаашдаа ямар ажлуудыг төлөвлөж байгаа вэ?

Ойг нь тэмдэглээд, түүх яриад явах хангалттай биш гэж үзэж байгаа. Тиймдээ ч санал, зорилго нийлсэн нөхөдтэйгөөБатмөнх даян хааныг алдаршуулъянийгэмлэг ажиллуулж байна. Гүйцэтгэх захирлаар би өөрөө, Төлөөлөн удирдах зөвлөлд таван хүнтэй. Эдгээр хүмүүс судалгааны ажилд оролцдог, хөрөнгө санхүүгээр дэмждэг хүмүүс байгаа. Нийгэмлэгийн зөвлөхөөр Өлзийбаатар докторыг урьж хамт ажиллахаар болсон. Бид Батмөнх даян хааны тухай судалж байгаа судлаачдыг дэмжих, судлаачид дундаас шинэ залуу судлаачдыг дэмжихматериалд нь туслах алдаршуулах, материалуудаар нь лекц, илтгэл тавих, хөрш зэргэлдээ орнуудын түүхэн ном судрыг судлах, соёлын бүтээлүүд дээр анхаарч ажиллах, олон нийтэд хүртээл болгох тал руу чиглэсэн ажлуудыг хийхээр төлөвлөж байна

Холбоотой мэдээ