Нутгийн зөвлөл аймгийн Онцгой комисст нэн шаардлагатай эд зүйлсийн тусламж үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-04-06 21:01:31

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөл шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажилд дэмжлэг болгож аймгийн Онцгой комисст нэн шаардлагатай хамгаалалтын хувцас, амны хаалт, ариутгалын бодис хандивлалаа.

Нутгийн зөвлөл аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Онцгой комисс, сумдын Эрүүл мэндийн төв, мэргэжлийн байгууллагуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор өнгөрсөн сарын 26-наас энэ сарын 2-ны өдрийг хүртэл хандивын аян өрнүүлжээ. Мөн Нутгийн зөвлөлийн тэргүүн Н.Тилеуханаар ахлуулсан ажлын хэсэг энэ өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Тэрээр хандивын аянаар цугласан бараа материал болон бусад зүйлсийг хүргэж байгаа бөгөөд өнөөдөр аймгийн Онцгой комиссын удирдлагуудтай уулзлаа.

Уулзалтын үеэр хандивын аянаар цуглуулсан иж бүрэн хамгаалалтын хувцас 120 ширхэг, нүдний шил 120 ширхэг, амны хаалт 4000, гар ариутгагч /300мл/ 150, нэг удаагийн эмнэлгийн зориулалтын бээлий 2000, ариутгалын спирт 100 литр, улавч 1200 ширхэгийг тус тус хүлээлгэн өглөө.

Холбоотой мэдээ