СҮХБААТАР: Улсын гарди Г.Өсөхбаярыг гурван өрөө байраар мялаалаа

ФОТО МЭДЭЭ
odonchimeg@montsame.mn
2025-07-16 13:04:18

Баруун-Урт 2025 оны долоодугаар сарын 16 /МОНЦАМЭ/.Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Монгол Улсын Гарди Нямдоржийн Өсөхбаяр төрөлх нутагтаа ирэхэд орон нутгийн удирдлагууд болон нутгийн зон олон их жанжныхаа талбайд хүндэтгэн угтлаа. 


Сүхбаатар аймгийн ард иргэд болон бөхөд хайртай монгол түмнээ баясан цэнгүүлж уран барилдааныг үзүүлж, үндэсний их баяр наадамдаа найм даван үзүүрлэж аймагтаа анхны гарди цолыг авчирсан түүнд нутгийн иргэдийн сэтгэл шингэсэн гурван өрөө байрны батламжийг Сүхбаатар аймгийн Засаг дарга М. Идэрбат гардуулав.