СЭЛЭНГЭ: Аймгийн мэргэн З.Болормаа улсын мэргэн цол хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-07-14 17:58:51

Сүхбаатар, 2025 оны долоодугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар З.Болормаа Монгол Улсын мэргэн цол хүртлээ.

 

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын уугуул, аймгийн мэргэн, спортын мастер З.Болормаа 48 сумаас 46 онож түрүүлэн, Буриад сурын Улсын мэргэн боллоо.

 

Буриад сурын харваанд 250 гаруй харваач цэц мэргэнээ сорин өрсөлдсөн бөгөөд энэ жилийн баяр наадмаас эхэлсэн шинэчлэгдсэн дүрмийн дагуу харваачид энэ удаа 30 м болон 45 м-ийн хоёр зайд 48 сум тавьсан байна. 

Холбоотой мэдээ