Багш нар хуваарийн дагуу эргүүл хийнэ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-04-07 12:19:35

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Онцгой комисс дөрөвдүгээр сарын 06-нд хуралдлаа.

Хурлын хүрээнд шинэ төрлийн коронавирусний халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны талаар албаныхан мэдээлэл хийв.

Улмаар тус халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж буй цаг үеийн ажилд хяналт тавих, эрчимжүүлэх, иргэдэд тогтмол мэдээлэл түгээх, ариутгал халдваргүйтгэл хийхийг мэргэжлийн байгууллагын дарга нарт үүрэг болгов.

Мөн цаг агаар дулаарч байгаатай холбогдуулан хүүхдүүд гудамж талбайд тоглох, иргэд өглөө оройн цагаар алхах, гүйх, агаар салхинд гарах зэргээр хөдөлгөөн нэмэгдэж байгаа.

Тиймээс ерөнхий боловсролын сургуулийн багш нар тусгай хуваарийн дагуу нийтийн эзэмшлийн талбайд хяналт тавьж, эргүүл хийхээр болов. Ингэхдээ шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн анхаарал, сэрэмжийг сулруулахгүй байх, улмаар амны хаалт тогтмол зүүж хэвших тухай зөвлөмж өгөх аж.  

Холбоотой мэдээ