Испанийн хаан баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-07-15 18:28:33

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Испанийн Хаант Улсын хаан Зургаадугаар Фелипе баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ.


 МЭНДЧИЛГЭЭНД:


“Үндэсний баярыг тохиолдуулан Испанийн Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Танд эрүүл энх, сайн сайхан, Монголын найрсаг ард түмэнд энх тайван, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе” гэжээ.

 

Холбоотой мэдээ