УВС: Хоёрдогч түүхий эд авах цэг ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-07-15 18:27:14

Улаангом, 2025 оны долоодугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Улаангом сумын 5 дугаар баг буюу Бөхийн өргөөнөөс Улаан-Уул руу явах замд хоёрдогч түүхий эд авах цэг ажиллаж байна.


Тус цэг нь хаягдал төмөр, зэс, гууль, хайлш, хөнгөн цагаан, аккумлятор, дахивар нөөц ус, ундааны хуванцар сав, шил, лааз зэргийг авч байна.


Тэрчлэн хаягдал мотоцикл болон машины мотор, кроп авч байгаа аж. Холивол хог, ялгавал баялаг болох тул иргэд та бүхэн 9001-2019, 9517-4694 тоот утсаар холбогдож, дахивар хогоо тушаах боломжтой.


Дахивар хогийг кг нь 100-500 төгрөгөөр худалдан авч байна.

Холбоотой мэдээ