АРХАНГАЙ: Эрдэнэбулган сумын сургуулиудад шүд угаах цэг байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-12-12 17:36:07

Эрдэнэбулган, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Сумын Эрүүл мэндийн төвүүдийг шүдний кабинеттай болгох зорилготой “Эрүүл шүд-Архангай” хөтөлбөрийг 2023 оноос хэрэгжүүлсэн.

 

2024 онд орон нутгийн төсвөөс 296.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 6 сумын ЭМТ-ийг шүдний кабинеттай болгож, 2025 онд төсөл, хөтөлбөрийн дэмжлэгээр нэмэлтээр гурван суманд шинээр байгуулсан байна.

 

Ингэснээр аймгийн 17 сумын ЭМТ хөдөөгийн хүн амд шүдний эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой болж, шүдний өвчлөлийг бууруулах хүний нөөц, тоног төхөөрөмжийн хүртээмж сайжруулжээ. Үүний дотор Чулуут, Ихтамир, Цэнхэр, Тариат, Батцэнгэл зэрэг сумын шүдний кабинетын үйл ажиллагаа тогтмолжсон байна.

 

2026 онд Эрдэнэбулган сумын зургаан сургуульд “Шүд угаах цэг”-ийг байгуулж, хүүхдүүдэд зөв дадал хэвшүүлэх ажлыг АШУҮИС-тай хамтран шат дараатайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Уг цэгийг ажиллуулснаар шүд угаах давтамж ойртож, шүдний өвчлөл буурна гэж үзсэн байна.  

Холбоотой мэдээ