БУЛГАН: "Амжилтын гараа" масс олимпиадад 450 гаруй сурагч оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Нэгдүгээр сургуулийн бага ангийн сурагчдын дунд тэгш сар бүр анги нийтийн масс олимпиадыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд 12 дугаар сарын анги нийтийн масс олимпиад амжилттай боллоо.
1-р шатны шалгалтад: • 2-3 дугаар анги-Монгол хэл, Унших чадвар • 4-5 дугаар анги-Математик чадвараар өрсөлдсөн бөгөөд өндөр гүйцэтгэлтэй ангиуд 2-р шатны олимпиадад оролцох эрхээ авах ажээ.
Нийт 2–5 дугаар ангийн 450 гаруй сурагч идэвхтэй хамрагдсан нь хүүхдүүдийн унших, тооцоолох чадварыг хамтад нь хөгжүүлэх жишиг үйл ажиллагаа болсон байна.
"Амжилтын гараа" хөтөлбөр нь сургалтын шинэ арга зүй, сурагчийн хөгжлийг дэмжих үр дүнтэй туршлагуудтай танилцаж, багш нарын мэргэжлийн хамтын ажиллагааг сайжруулах зорилготой ажээ.



Улаанбаатар