Говийн аймгуудын нутгаар цас үргэлжлэн орж шуурна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-12-12 08:27:15

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Нутгийн зүүн өмнөд хэсгээр өнөөдөр 20 цаг хүртэл үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Говийн аймгуудын ихэнх нутгаар цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурна.


Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.


Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -24--29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -17--22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8--13 градус, бусад нутгаар -13--18 градус хүйтэн байна.


Говийн аймгуудын ихэнх нутгаар өнөөдөр цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч зам даваа гүвээнд халтиргаа гулгаа ихсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг ЦУОШГ-аас анхааруулжээ.

Холбоотой мэдээ