ӨВӨРХАНГАЙ: Бүс нутгийн цахилгаан хангамжийг хоёр төслөөр сайжруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-12-12 10:56:27

Арвайхээр, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Шинэ Хархорум хотын эрчим хүчний хангамжийг сайжруулах төслийн хоёр ажлыг эхлүүлжээ.


Мандалговь-Арвайхээр чиглэлийн 220 кВ-ын хоёр хэлхээт 287 км урттай цахилгаан дамжуулах агаарын шугам, 220/110/35 кВ-ын Өвөрхангай дэд станцыг 2026-2028 онд барьж дуусгахыг Эрчим хүчний яамнаас мэдээллээ.


Уг төслүүд хэрэгжиж дууссанаар жилд 1.31 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч дамжуулж, шугамын нэвтрүүлэх чадвар 150 МВт хүчин чадалтай байхаар тооцоолсон бөгөөд бүс нутгийн 50 мянга гаруй хэрэглэгчийг цахилгаан, эрчим хүчний хангамжийн найдвартай эх үүсвэрээр хангах юм. Эдгээр төсөлд Дэлхийн банкны 78 сая ам.долларын төсөвт өртгийг зарцуулна. 

Холбоотой мэдээ