Их нартын байгалийн нөөц газрын эргэн тойронд

ФОТО МЭДЭЭ
erdenebulgan@montsame.mn
2025-12-12 13:57:49

Сайншанд, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг сумын нутгийг дамнан сунаж тогтсон их хадан уулс бүхий нутгийг Их нартын байгалийн нөөц газар гэдэг.


Говь, хээр хосолсон цөлөрхөг энэ бүс дэлхийд ховордоод буй аргалийн өсөж үржих сүүлчийн нөмөр нөөлөг болсон газар юм. Тус газрын байгалийн юмс үзэгдлийг фото зургийн дуранд буулгаснаа хүргэж байна. Энд жил бүр тусгай сонирхлын жуулчид цөөнгүй ирдэг. Тухайлбал, гэрэл зурагчид байгалийн торгон агшныг гэрэл зургийн хальснаа буулгадаг тул биологич, амьтан судлаач зэрэг эрдэмтэд судалгаа шинжилгээ хийдэг байна


Их нартын байгалийн нөөц газарт хамаарах нийт 66,592,00 га талбайг УИХ-ын 1996 оны 5 дугаар сарын 28-ны 43 дугаар тогтоолоор Байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч байсан.


2013 оноос Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, “Аргаль агнуур судлалын төв” төрийн бус байгууллагатай гэрээ байгуулан хамгаалалтын менежментийг хариуцан ажиллаж эхэлсэн бөгөөд 2018 оноос Их нартын байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргаа үргэлжлүүлэн хариуцаж иржээ