ТӨВ: Нийт нутгийн 40 хувьд өвөлжилт хүндрэх төлөвтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Угтаалцайдам суманд 12 дугаар сарын 5-ны зудын урьдчилсан төлөв байдлаар өвөлжилт нийт нутгийн 40,2 хувьд нэн их буюу их хүндрэлтэй, 47,8 хувьд дунд, нийт нутгаар зудын хүндрэл үүсэх төлөвтөй байна.
Отроор Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд 2 өрх, Өвөрхангай
аймгийн Баян-Өндөр, Хужирт суманд 2 өрх, Дорноговь аймгийн Говь-Угтаал суманд 1
өрх зэрэг нийт 5 өрхийн адуу-413, үхэр-166, хонь-1961, ямаа-1384 толгой мал
өвөлжиж байна.
2025 онд улаан буудай 4787 га-д тариалж 2357 га-д ургац алдаж, 2430га-д хураалт явуулж 1522 тн буудай хураан авсан.
Хүнсний ногоо 335 га талбайгаас 8415 тн ургац, төмс 302 га
талбайгаас 5486 тн хураан авсан, тосны ургамал 5456 га, ногоон тэжээл 2258 га
талбайд ургац алджээ.
Улаанбаатар