БУЛГАН: "Цахим технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэл" сэдвээр сургалт хийхийг уриалав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Булган аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын суралцагчдад "Цахим технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэл" сэдвээр сургалт мэдээлэл хийлээ.
Дэлхий даяар жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн хувьд “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд нэгдэцгээе!” уриан дор өрнөж байна.
Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос Боловсролын яам, 21 аймгийн Боловсролын газруудад "Цахим технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэл" сэдвээр дунд, ахлах ангийн сурагчдад сургалт зохион байгуулахыг уриалсан байна.
Тухайн ажлын хүрээнд Булган аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 20 сургуулийн 6-12 дугаар ангийн 2459 сурагчид "Цахим технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэл" сэдвээр сургалт хийсэн байна.
Улаанбаатар