ТӨВ: Сүмбэр сум өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөө хангалттай бэлтгэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Сүмбэр сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 23 тн өвс бэлтгэх төлөвлөгөөтэй байсан бөгөөд 33.7 тн өвс, 6 тн ногоон тэжээл бэлтгэж 172,6 хувийн биелэлттэй байна. Харин 18 тн үйлдвэрийн тэжээл бэлтгэх төлөвлөгөөнөөс 3 тн хивэг бэлтгэжээ.
Малчдын түвшинд өвөлжилтийн бэлтгэл хангахаар 3263.7 тн өвс бэлтгэх төлөвлөгөөтэй байснаас 2970 тн өвс бэлтгэсэн байна.
Мөн 108.8 тн ногоон тэжээл бэлтгэхээс 99 тн, 108.8 тн үйлдвэрийн тэжээл бэлтгэхээс 85 тн, 846.0 тн гар тэжээл бэлтгэхээс 761.4 тн бэлтгэсэн байна.
21 мянган га бэлчээрийн талбайд 294 малчин, мал бүхий өрхийн хонин толгойд шилжүүлснээр 104.398 мал өвөлжиж байна. Бэлчээрийн даац 3,8-4,5 дахин хэтрэлттэй гарсан.
Төв аймгийн бусад суманд 2 өрхийн 700 толгой мал, Сүхбаатар,
Сэлэнгэ аймгийн суманд 4 өрхийн 3150 толгой мал отроор өвөлжиж байна.
Улаанбаатар