Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-12-12 14:34:23

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.


Энэхүү хуулийн төсөл нь олон улсын худалдааны нөхцөл байдал, гадаад хүчин зүйлээс сэргийлэх, стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, даван туулах арга замыг тодорхойлох, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой.

 

Тодруулбал, уг хуулиар газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдэд шатахууны хангамжийн тогтвортой байдлыг хангахад шаардлагатай нөөцийг бүрдүүлэх, Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний нэг сар буюу 30 хоногоос доошгүй хэрэглээний нөөцийг хадгалах агуулах барихад шаардагдах хөнгөлөлттэй санхүүжилтийг олгох асуудлыг зохицуулна.


Тус хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон 92 гишүүний 69-ийнх нь дэмжсэн саналаар батлав. 

 

Холбоотой мэдээ