СЭЛЭНГЭ: 141 чиглэлд хяналтын камер ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/.
Сэлэнгэ аймгийн 17
сум, 6 тосгоны хэмжээнд 1500 гаруй хяналтын камер ажиллаж байна.
Аймгийн төв Сүхбаатар сумын хэмжээнд 141 чиглэлд Теле камерын хяналтын дэд төвийн хяналтын дор ажиллаж байна.
Сүхбаатар сум 2023 оны Орон нутгийн хөгжлийн сангийн
хөрөнгө оруулалтаар сумын хэмжээнд 14 цэгт 44 камерыг 300
сая төгрөгийн санхүүжилтээр хийж байсан. Улмаар 2024
онд
мөн орон нутгийн хөгжлийн
сангийн хөрөнгө оруулалтаар 27 цэгт
99 камер
болгон нэмэгдүүлж, мөн 300 гаруй сая төгрөгийн санхүүжилтээр “Бодь мир” ХХК тус тус гүйцэтгэжээ.
Энэ оны тухайд 27 цэгт байрлах камержуулалтаа
141 болгон байршуулж, Теле камерын хяналтын дэд төвийн хяналтад хэвийн ажиллаж байна.
Аймгийн төвийг камержуулснаар гэмт
хэргийн гаралт буурсан үзүүлэлттэй байгааг цагдаагийн газраас мэдээлсэн.
Камержуулалт нь гэмт хэргийг урьдчилан сэргийлэх, илрүүлэхэд нэн тустай бөгөөд камерын зөв байрлал,
тасралтгүй хяналт, технологийн шинэчлэлт зэрэг нь өндөр үр дүнгээ өгдөг байна.
Улаанбаатар