Тооны багшийн маань зөвлөгөө

МОНГОЛ ХЭМНЭЛ
oyundelger@montsame.gov.mn
2025-12-09 11:20:50

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Намайг Э.Номинхорол гэдэг. Би тооны багштайгаа олон жилийн дараа уулзсан юм.


"Багш аа, би таны заасан дифференциал тэгшитгэлийг амьдралдаа нэг ч хэрэглэсэнгүй" гэж хэлтэл, багш инээмсэглэн: "Амьдрал дээр өдөр бүр тэгшитгэл бодоод байхгүй ч чамайг логик сэтгэлгээтэй болгох, нарийн төвөгтэй асуудлыг задалж шийдэх чадварт сургадаг юм шүү дээ. Хүн бодлого бодох үедээ учир шалтгааныг ойлгох чадварт суралцаж байдаг. Энэ нь өдөр тутам ажил амьдралын асуудлыг зөв дүгнэж, шийдвэр гаргахад туслахаас гадна тэсвэр тэвчээр, анхаарал төвлөрөл, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг. Эдгээр нь ямар ч мэргэжил, ажил, амьдралд хэрэг болдог. Чиний өнөөдөр хийж буй бүх ажил, тэр байтугай энэ яриа хүртэл өөрийн бодол санааны гүүрийг барьж буйн үр дүн юм. Би тэр гүүрийг барих суурийг тавьсандаа бахархдаг" хэмээсэн.


Тооны багш нар томьёо заадаг бус, логик сэтгэлгээтэй болгож, оюун тархийг маш чухал чадвар суулгаж байдгийг өдий болтол сайтар ойлгоогүй явсан даа ичих ч шиг болсон шүү.

                                                                                                                           

Тооны багш Э.Номинхорол