Тохижилт үйлчилгээнийхэн дулаан гуталтай болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дарга тохижилт үйлчилгээний ангийн ажилтан албан хаагчдыг өвлийн дулаан гуталтай болгожээ.
- Аймгийн удирдлага манай ажилчидтай уулзаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр болсон. Түүний дагуу хөрөнгийг нь гаргаж, орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдээр 30 хос гутал хийлгэж өгч хүйтний улиралд ажиллах нөхцөлийг хангахад дэмжлэг үзүүллээ гэж Булган сумын тохижилт үйлчилгээний ангийн дарга Д.Баасанжаргал ярилаа.
Булган сумын хувиараа хөдөлмөр эрхлэгч Ч.Баттөр, Т.Нармандах нар нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэж байгаа ажилчдад зориулсан өвлийн дулаан гутлыг захиалгаар хийсэн байна.
М.Батжаргал