Эрүүл мэндийн төвүүдэд фургон машин өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-06-15 15:32:44
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг даргын Эрүүл мэндийн сайдтай хийсэн гэрээний дагуу ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар Гуулин, Хөхморьт, Баян-Уул, Чандмань, Цогт, Тайшир зэрэг зургаан сумын Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн фургон автомашиныг аймгийн удирдлагууд хүлээлгэн өглөө.
Энэ нь сумаасаа алслагдсан малчид иргэдэд эмнэлгийн үйлчилгээг цаг алдалгүй шуурхай хүргэхэд бодитой дэмжлэг боллоо хэмээн машин хүлээж авсан эмч нар баяртай байлаа.
Энэ он гарсаар Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн салбар, сумдын  Эрүүл мэндийн төвүүдэд Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар 222 төрлийн 3.5 тэмбум төгрөгийн өртөг бүхий оношлогоо, эмчилгээ, яаралтай тусламжийн тоног төхөөрөмж нийлэгдсэн бол эдгээр машинуудтай нийлээд 4 тэрбум гаруй төгрөгний хөрөнгө оруулалт хийгдээд байгаа ажээ.
                                                                                                                                                                              Ш.Цоодол 
Холбоотой мэдээ