Хүмүүс нэгнээ бүтээж байдаг
МОНГОЛ ХЭМНЭЛ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Би өдөр бүр өөр өөр хүмүүстэй уулзаж, тэднээс суралцаж байдаг. Намайг тэдний бодит түүх, хүсэл мөрөөдөл, амжилтын тухай яриа цэнэглэж, өөрийгөө өөр өнцгөөс таних, "Надад ч бас ийм боломж байгаа юм байна" гэдгээ олж нээхэд тусладаг. Хүмүүс нэгнээ бүтээж байдаг.
Д.Бямбасүрэн, 27 настай, сэтгүүлч