Байгалийн цогцолбор газрын Хөтөл усны булгийг торлон хамгаалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-11-07 10:05:44

Нутгийн иргэд, малчдын хүсэлтээр Ховд аймгийн Хар ус нуурын тусгай хамгаалалтын газар  БОАЖЯ-ны санхүүжилтээр уг булгийн эхийг торлон хамгаалав.

Хар-Ус нуурын Байгалийн Цогцолбор Газар дахь Жаргалант хайрхан, Бумбат хайрхан уулсын зааг нутагт "Хөтөл усны жижиг булаг" гэж сайн ундаргатай булаг. Сүүлийн жилүүдэд мал, амьтан, хүний нөлөөгөөр булгийн эх дарагдаж урсах усны хэмжээ илт багасчээ.

Газар хэдий хөлдсөн байсан ч нутгийн байгаль хамгаалагчдын хүчээр уг булгийг сэргээн засварлаж Чандмань сумын ЗДТГ-т хүлээлгэн өглөө.

Цөлжилт хүний буруутай үйл ажилагааны нөлөөгөөр олон гол горхи булаг ширгэж байгаа үед нэг ч атугаа булаг шандыг хамгаалж, арчилж тордож байгаа нь чандмань эрдэнэ болсон усаа хайрлаж хамгаалахад оруулж буй хувь нэмэр гэж нутгийнхан үзэж байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ