Ховд мах боловсруулах үйлдвэртэй боллоо

Орон нутагт | Ховд
byambasuren@montsame.mn
2016-11-04 11:09:49

Малчдын орлогын эх үүсвэр болсон малыг худалдан авч, зах зээлд нийлүүлэх замаар Үйлдвэрлэл байгуулж ажлын байр нэмэгдүүлэх боломж Ховд аймагт нээгдлээ.

"Жаргалант Шанд" ХХК-ны байгуулсан мах боловсруулах үйлдвэр нь одоогоор өдөрт 500 бог, 100 бод малыг нядлах, 100-150 тн махыг хадгалах хөргүүртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус үйлдвэр 15 хүнийг байнгын ажлын байртай болгож, ид ачааллын үеэр 50-60 хүнийг түр ажлын байраар ханган ажиллах юм.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ