Шинэ цэцэрлэг нээлтээ хийж хүүхдүүдээ хүлээн авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-11-04 11:00:10

Ховд аймгийн Жаргалант суманд 14-р цэцэрлэг шинээр нээгдлээ. Тус цэцэрлэг нь 150 хүүхдийн хүчин чадалтай, 6 үндсэн багш, 6 туслах багш, бага, дунд, ахлах, бэлтгэл анги гэсэн 6 бүлэгтэй юм.

Эднийд одоогийн байдлаар 100 хүүхэд бүртгэж, 23 багш ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. 

Хүүхэд багачуудын сургуулийн өмнөх боловсрол эзэмших орчин нөхцлийг бүрдүүлсэн “14-р цэцэрлэг” шинээр  нээгдэж, нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Засаг даргын орлогч Ш.Батсүх, Ч.Уранчимэг, ЗДТГ-ын дарга Б.Ганболд, аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүү, 14-р цэцэрлэгийн эрхлэгч О.Тунгалаг болон эцэг эхчүүд хүүхдүүд нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.

Ховд аймаг сургуулийн өмнөх насны 8000 гаруй хүүхэдтэй тэдний 7160 нь буюу нийт хүүхдийн 80 гаруй хувь нь цэцэрлэгт хамрагддаг байна.

Төсөв санхүү хүнд байгаа энэ үед Ховд аймаг орон нутгийнхаа нөөц боломжоо ашиглан хуучин цэцэрлэгийн зориулалтаар ашиглагдаж байсан байрыг засварлан ийнхүү 14-р цэцэрлэгийг байгуулан 150 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломж бүрдүүллээ.

Өнгөрсөн хичээлийн жилд Ховд аймагт төрийн өмчийн 29 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байсан бол 14-р цэцэрлэг шинээр 30 болж байгаа юм.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ