БУЛГАН: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан 20,0 гаруй мянган мод, бут тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-11-03 10:58:44

Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамт олон энэ жил 20,0 гаруй мянган мод, бут тарьсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хэрэгжүүлж буй "100 сая мод тарих" хөтөлбөрийг хэрэгжүүлж, энэ жилийн хавар, намрын мод тарих өдрөөр нийт 576 чацаргана, 14800 бургасны үрсэлгээ суулгажээ. Мөн байгууллагын гадна орчинд үрээр 4800, суулгацаар 200 шар хуайс тариалсан бөгөөд мод, бутны ургалт 70,0 хувьтай байгаа талаар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ