БУЛГАН: С.Магсаржавын нэрэмжит аймгийн хүндэт шагналыг таван хүнд олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-07-09 20:24:15

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ аймгийн хүндэт шагнал Ардын хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит шагналаар таван хүнийг шагналаа. Ардын хувьсгалын 100, 101 жил, нутгийн өөрөө удирдах байгууллагын 30 жилийн ойг тохиолдуулан Булганхангай нутгийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан төр, нийгмийн зүтгэлтэн Н.Содномдорж, Монгол Улсын гавьяат багш Д.Ганчимэг, аймгийн ЗДТГ-ын архивын тасгийн дарга Д.Батсайхан, аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга П.Оюунцэцэг, “Сайхан сэтгэл-Бат-Орших” сангийн тэргүүн М.Бат-Орших нарт аймгийн хүндэт шагнал олголоо.

Ардын хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит аймгийн хүндэт шагналыг 1994 онд бий болгосноос хойш 70 хүн хүртээд байна.

Холбоотой мэдээ