Булган аймгийн дөрөвхөн сум халуун усны газартай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-06-20 18:03:26

Булган аймгийн хэмжээнд нийтдээ найман халуун усны газар ажиллаж байна. Үүний дөрөв нь аймгийн төвд байдаг аж.

Ингэхээр нийт 16 сум, нэг тосгонтой тус аймгийн хэмжээнд ердөө дөрөвхөн сум нь л халуун усны газартай гэсэн үг юм.

Булган суманд ажиллаж байгаа дөрвөн халуун усны газрын нэг нь улсын өмчийнх ч саяхан хувь хүнд түрээслэсэн бөгөөд бусад 3 нь мөн хувийн халуун ус юм. 3 халуун усны газар нь дэргэдээ үсчинтэй, 2 нь гоо сайхны цогц үйлчилгээ үзүүлдэг. Аймгийн хэмжээнд 2 саун ажилладаг. Халуун усанд ороход 1 хүн 2000 төгрөг, үсчний тариф нь 3000-аас дээш, харин саун 10000 төгрөгөөр иргэдэд үйлчлиж, охид эмэгтэйчүүд 15-35 мянган төгрөгөөр массажинд орж байна.

                                                                                                                                         П.Батням

Холбоотой мэдээ