Хагас жилийн мал тооллого эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-06-20 15:49:22

Булган аймагт хагас жилийн мал тооллого эхэллээ. Хагас жилийн тооллогыг түүврээр хийх бөгөөд эхнйи ээлжинд Булган суманд явагдаж байна. 

6 сарын 18 - аас 24 - ний хооронд үргэлжлэх энэ тооллогыг "Санамсаргүй түүврийн арга"-аар тоолно. Тоолохдоо Булган сумын хувьд 54 өрх, 2 аж ахуйн нэгжийг хамруулахаар болсон байна. Тооллогод 3 тоологч, 2 жолооч, 2 машин ажиллаж байна. 2015 онд Булган сум 59797 мал тоолуулжээ. Тооллогыг маргаашнаас эхлэн цахимд шивж эхэлнэ.

                                                                                                                                          П.Батням

Холбоотой мэдээ