Энэ жил цас эрт орж болзошгүй гэсэн болгоомжлол байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймаг энэ хавар 37364 га талбайд тариалалт хийгээд байна.
Энэ зун хур бороо элбэгтэй сайхан жил болж байгаа тул ургац муу гарах вий гэсэн айх аюул харьцангүй гайгүй, харин мөндөр орвол ургаж байгаа тариа буудайг гэмтээх аюул нүүрлэж мэднэ. Мөн хур чиг элбэг учраас цас эрт орж тариа хураалтанд сөргөөр нөлөөлөх вий гэсэн бодол л байна гэсэн мэдээллийг Булган аймгийн ХХААГ - ын мэргэжилтэн өглөө.
Энэ жил Булган аймаг одоогоор нийтдээ 35100 га - д үр тариа тариалжээ. 34800 орчим га - д буудай, 28 га - д арвай, 200 га - д овьёос, 3 га - д бог будаа, хөх тариа 32 га - д, 193 га - д ногоон тэжээл, 1457 га - д тосны ургамал, 430 га орчимд төмс тариалжээ. Эдгээр тоо баримт нь өнгөрсөн оныхтой харьцуулахад яг адил түвшинд тариалагдсан юм байна.
П.Батням