Багийн эмнэлэгт 33 сая төгрөгийн засвар хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-05-31 21:04:44

Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн хүн эмнэлэгийг засварлаж дууслаа.  Орон нутгийн хөгжлийн сангийн 33 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Орхон Тод Од" ХХК хийж гүйцэтгэлээ.

Тус эмнэлгийн нээлтэн дээр Тэшиг сумын Засаг дарга Ж.Гансүх,  Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат, Булган аймгийн ЭМГ-ын дарга С.Нарантуяа  болон бусад холбогдох мэргэжилтэн, хэлтсийн дарга нар хүрэлцэн очлоо. Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа уг эмнэлэгт ор, иж бүрэн компьютер бэлэглэлээ.

Тус эмнэлэг одоогоор эмч, сувилагч, тогооч гэсэн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна

                                                                                                                                    П.Батням

Холбоотой мэдээ