Сумын төв төвлөрсөн цэвэр усаар хангагдах боломжтой болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-10-24 10:11:39

Завхан/МОНЦАМЭ/.Завханы Цагаанчулуут сумын цэвэр усны хангамжийг сайжруулах төслийн хүрэээнд төсөл хэрэгжиж шугамын шинэчлэл хийжээ.

Засварын ажил бүрэн дуусч  аймгийн МХГ, ЗДТГ-аас ажлын хэсэг хүлээн авсан байна. Уг төслийн үр дүнд Цагаанчулуут сумын сургуулийн хичээлийн I, II байр, 75 хүүхдийн дотуур байр, сумын Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, цэцэрлэг, соёлын төвийн цэвэр усны асуудалыг бүрэн шийдвэрлэжээ.

Эдүгээ тус сумын төвд 185 айл, өрхөд 740 гаруй хүн амьдардаг. Ерөнхий боловсролын сургуульд 201 сурагч, цэцэрлэгт 92 хүүхэд сурч хүмүүжиж байна. Эдгээр айл өрхүүд, албан байгууллагууд цэвэр усаар хангагдаж төвлөрсөн дулаанд 11 албан байгууллага хангагдаад байгаа тухай Цагаанчулуут сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Б.Мягмарсүрэн 

Холбоотой мэдээ