Хотын соёлыг дэлгэрүүлэх жилийн ажлын нээлт болов
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-аас 2018 оныг “Хотын соёлыг дэлгэрүүлэх жил” болгон зарласан жилийн ажлын нээлт дөрөвдүгээр сарын 23-нд болов. Энэ удаа хотын өнгө үзэмжийг сайжруулах, тохижилт үйлчилгээг нэмэгдүүлэх, хотдоо сайхан амьдрах зорилгоор “Тэгш гудамж”, “Хотын гудамж”, “Хамтдаа тохижуулья” зэрэг аяныг хоёр дахь удаагаа зарлаж буйгаа аймаг, сумын удирдлагууд тодотгож байлаа.
2591 days