Дорноговийн иргэд хүний хөгжлийн лекцэд хамрагдаж оюуны цангаагаа тайлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь/МОНЦАМЭ/ Дорноговь аймгийн ЗДТГ-аас 2018 оныг “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласны дагуу иргэд, гэр бүл өсвөр үе, хүүхэд залуучуудын оюуны эрэлт хэрэгцээнд зориулж өргөн хүрээний лекц сургалтуудыг энэ долоо хоногт зохион байгууллаа.
“Оюуны чадвар төв”-ийн лектор Г.Мөнгөн, гэр бүлийн Сэтгэл зүйч Г.Наранбаатар нар өсвөр үе, залуучуудад зориулан “Хүний хөгжил, бүтээлч сэтгэлгээ”, “Өөртөө итгэлтэй амьдрал, Өөрийнхөө амьдралын гайхамшиг нь бай” сэдвээр лекц уншсан бол эцэг эх, багш сурагчдад зориулж “Хүүхдийн хүмүүжил, багшийн заах арга зүй, эерэг харилцаа”, “Хүний хөгжил, гэр бүл сэдвээр тус тус лекц уншив.
Харин “Итгэл сэтгэл хандлага төв”-ийн Ц.Ундрах “Амьдралын утга учир гэж юу вэ” сэдвээр, аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан хаагчдад, “Имако” институтын сургагч багш н.Итгэлт нийтийн хоол, зочид буудлыг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжийн төлөөлөл, иргэдэд “Үйлчилгээний стандарт” сэдвээр тус тус лекц уншжээ.
Энэ удаа нийт 2600 гаруй иргэн эрүүл мэнд, боловсрол, үйлчилгээний байгуулагын стандарт, сэтгэл ханамжийн үйлчилгээ зэрэг сэдвээр илтгэл, лекц сонссон байна.

Х.Эрдэнэбулган