ДОРНОГОВЬ: Эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд 18-аас дээш насны хүн амын 23.6 хувь нь хамрагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас орон даяар хэрэгжүүлж байсан эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг шинжилгээг санхүүжилт байхгүйн улмаас түр зогсоогоод байгаа юм.
2022 оноос хэрэгжиж эхэлсэн энэхүү үзлэг шинжилгээнд Дорноговь аймгийн 18-аас дээш насны хүн амын 23.6 хувь нь хамрагдсан байна. Энэ хугацаанд нийт 1809 иргэнд хавдрын урьтал эмгэг илэрсэн бөгөөд үүнээс 36 иргэн хавдраар өвчилснийг илрүүлж дараагийн шатны эмчилгээнд хамруулжээ.
Ингэснээр 31 иргэн эмчилгээ хийлгэж эрүүл саруул болсон байна. Харин
“Эрт илрүүлэг үзлэг шинжилгээг хэзээ үргэлжлүүлэн хийх нь тодорхойгүй
байна” хэмээн аймгийн
Нэгдсэн эмнэлгээс мэдээлэв.
Ulaanbaatar