ДОРНОГОВЬ: Зөвлөлтийн цэргийг үдсэн өдөр
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2026 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Өнөөдөр 2026 оны тавдугаар сарын 21. Энэ өдөр Дорноговь аймгийн төв Сайншанд суманд нэгэн сонирхолтой үйл явдал болж байсныг тоймлон өгүүлье.
Тэрбээр хэлэхдээ, ЗХУ-тай тогтоосон интернационалч хамтын ажиллагаа нь БНМАУ-ын энх тайвны бүтээн байгуулалтын шинэ өндөрлөгт амжилттай урагшлах найдвартай баталгаа байсныг онцолсон байна.
Мөн аймгийн Намын хорооны дарга Ч.Гомбосүрэн, Зөвлөлтийн гарнизоны дарга Н.И.Павлов, БНМАУ-ын хөдөлмөрийн баатар Д.Даваасамбуу нар тус тус үг хэлсэн байна.
БНМАУ-ын Ардын Их Хурлын зарлигаар Зөвлөлтийн зарим дайчдыг “Найрамдал” медалиар шагнасныг гардуулжээ. Мөн аймгийн АДХГЗ болон аймгийн Намын хорооны баярын бичгийг аймгийн АДХГЗ-ны дарга Б.Мижид гардуулсан бол зөвлөлтийн нөхөд нутаг буцахдаа ая дуугаа өргөсөн байна.