ДОРНОГОВЬ: Мал төллөлт 37.1 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2026-04-17 10:28:28

Сайншанд, 2026 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Дорноговийн нутгаар салхи шуурга багатай, нар ээсэн сайхан хавар үргэлжилж байна. Хаврын дунд сар шувтрах энэ цагт малчны хотонд төлийн дуу цангинаж, тал хээрт нялх ногооны үнэр ханхийж урин цагийн өнгийг илтгэнэ.


Аймгийн хэмжээнд 2025 оны жилийн эцсийн байдлаар 689,479 толгой эх мал тоолсноос 4 дүгээр сарын 16-ны байдлаар 222,804 нь төллөж, мал төллөлт 37.1 хувь, төл бойжилт 100 хувьтай байгааг аймгийн ХХААГ-аас мэдээллээ. 


Говь нутгийн малчдын хотонд 4265 ботго, 2435 унага, 4018 тугал, 106,534 хурга, 106,976 ишиг бойжиж байна. Цаг уурын урьдчилсан төлөвөөр дөрөвдүгээр сард нийт нутгаар дулаан, хур тунадас ахиу байх төлөвтэй.

Related news