ДОРНОГОВЬ: Уран барималч Б.Түвшинтөр уламжлалт ахуй соёлыг уран бүтээлдээ тусгадаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2026-04-22 13:52:31

Сайншанд, 2026 оны дөрөвдүгээр сарын 22/МОНЦАМЭ/. Уран барималч Б.Түвшинтөр 2012 онд Дорноговь аймгийн Политехник коллежийн гар урлалын ангийг, 2016 онд СУИС-ийг уран барималч мэргэжлээр төгсжээ.


Эдүгээ тэрээр хувиараа уран бүтээлээ туурвиж, томоохон бүтээлүүдээс гадна төрөл бүрийн сувенир, мал амьтан болон хүний хөрөг зэрэг том, жижиг баримлыг захиалгын дагуу урлаж байна.


Түүний томоохон уран бүтээлээс дурдвал, Хатанбулаг сумын ЗДТГ-ын өмнө байдаг Богд хаант Монгол Улсын баатар Х.Мааньзавын хөшөө, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байдаг адуучны хөшөө, Сайншанд суманд байдаг Дорноговь аймаг, Японы Шизүока мужийн хамтын ажиллагааг бэлгэдсэн эв найрамдлын хөшөө, Дэлгэрэх сумын нутагт байдаг хурдан удмын адууны хөшөө зэрэг олон бүтээлийг туурвижээ.


Уран баримал нь дүрслэх урлагийн нэг төрөл бөгөөд гурван хэмжээст орон зайд бодит болон хийсвэр дүрсийг урлан илэрхийлэхийг хэлнэ.


Тэрээр хуур, хурдан удмын адуугаараа алдартай Дэлгэрэх сумын уугуул бөгөөд уран бүтээлээ монголын нүүдэлч малчдын уламжлалт ахуй соёл, зан заншилд тулгуурлан туурвидаг ажээ. Мөн тэрээр уран бүтээлээ туурвихдаа тухайн сэдвийг уншиж, судалсны үндсэн дээр хийхийг зорьдог уран бүтээлч юм.



Related news