ДОРНОГОВЬ: Найман аймгийн 15 сумаас бог мал худалдан авчээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Замын-Үүд суманд амьд мал экспортлох үйл ажиллагаа явуулдаг “Бийт Монгол” ХХК-д 2025 оны 10 дугаар сарын 17-ны байдлаар Улаанбаатар хот болон Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Завхан, Хөвсгөл зэрэг найман аймгийн 15 сумаас 16356 толгой ямаа, 3160 толгой хонь нийт 19516 толгой малыг мал эмнэлгийн цахим гэрчилгээгээр үүсгэн, мал экспортлох хорио цээрийн бүсэд хүлээн авч, экспортлох бэлтгэлийг хангаж байгаа аж.
1 day