ДОРНОГОВЬ: Хүн амын бүтэц тэнцвэртэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2026-04-16 18:10:28

Сайншанд, 2026 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Замын-Үүд суманд 2025 оны жилийн эцсийн байдлаар 18342 хүн оршин сууж байгаа бөгөөд нийт хүн амын 51 хувийг эрэгтэйчүүд, 49 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.


Харин нийт өрхийн тоо 5006 болж, өмнөх оныхоос 1.3 хувиар нэмэгдсэн байна. Хүн амын насны бүтцийг авч үзвэл, 0-24 насныхан 4441, 25-34 насныхан 1284, 35-44 насныхан 1795, 45-54 насныхан 1081, 55-59 насныхан 337, 60-аас дээш насныхан 423 байна. Албан ёсны статистик мэдээллээр тус сумын хүн ам 2010 онд 13289 байсан бол 2020 онд 18804 болж өсжээ.


2025 оны жилийн эцсийн байдлаар тус сумын хүн ам 18342 болж, өмнөх таван жилийнхтэй харьцуулахад 462 хүнээр цөөрсөн үзүүлэлттэй байна. Гэвч Замын-Үүд нь Монгол Улсын гадаад худалдааны эргэлтийн 70-80 хувийг дангаараа хангадаг стратегийн боомт бөгөөд бүртгэлгүй иргэдийг оролцуулбал нийт хүн ам 25000 орчимд хүрдэг гэж албан бусаар тооцдог.


Related news