ДОРНОГОВЬ: Нийтийн тээврийн үйлчилгээг туршилтаар явуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2026-04-13 10:51:34

Сайншанд, 2026 оны дөрөвдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Аймгийн “Говь консалтинг менежмент” ОНӨААТҮГ нь өнөөдрөөс эхлэн Сайншанд суманд зургаадугаар сар хүртэл нийтийн тээврийн үйлчилгээг туршилтаар явуулахаар болжээ.


Нийтийн тээврээр зорчих иргэд тодорхой маршрут, цагийн хуваарийн дагуу үйлчлүүлэх бөгөөд том хүн 1000, хүүхэд 500 төгрөгөөр зорчино.


Үйлчилгээ үзүүлэхдээ төлбөр тооцоог бэлэн мөнгөөр хийж үйлчилнэ. Мөн нийтийн тээврийн үйлчилгээнд суурилсан хотын хөгжлийг бий болгох зорилтын хүрээнд удирдлага, мэдээлэл, цахим төлбөрийн системийг Сайншанд суманд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм.


Аймгийн төв Сайншандад 30 гаруй мянган хүн амьдардаг. Хүн амын тоо жил бүр нэмэгдэж, үүнийг дагасан суурьшил бий болсноор тус сумын нийтийн тээврийн үйлчилгээ нэвтрүүлэх хэрэгцээ, шаардлага бий болжээ.


Related news