ДОРНОГОВЬ: “Морин хууртай Дэлгэрэх” хөтөлбөрийг баталжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2026-04-14 14:10:08

Сайншанд, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Энэ оны дөрөвдүгээр сарын 10-нд хуралдсан Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын ИТХ-аар “Морин хууртай Дэлгэрэх” хөтөлбөрийг баталжээ.


Дэлгэрэх сум морин хуур, хурдан удмын адуугаараа алдартай. Тус хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлэх бөгөөд энэ хугацаанд үе үеийн морин хуурчдыг алдаршуулах, залуу хуурчдыг бодлогоор дэмжих, морин хуур судлаач болон ардын өв соёлыг өвлөн уламжлагчдыг тодруулах, мөн морин хуурын мэргэжлийн багшийг сумын зардлаар тэтгэлгээр сургаж бэлтгэх зэрэг зорилтыг хэрэгжүүлэхээр тусгажээ.


Тус сумаас “Алтан говийн унага” уртын дууг зохиосон алдарт морин хуурч Чойн Банзрагч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, морин хуурч Халтарын Болдбаатар зэрэг олон алдартай хуурч төрөн гарсан юм.

  


Related news