ДОРНОГОВЬ: Ойрын хоногуудад салхи ихтэй, цаг агаар тогтворгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2026-04-09 08:58:27

Сайншанд, 2026 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан мэдээллээс үзэхэд энэ долоо хоногийн хувьд аймгийн хэмжээнд салхи ихтэй, цаг агаар тогтворгүй байна.


Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 9-нд нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн хур тунадас орно, бусад хугацаанд хур тунадас орохгүй, салхи ихэнх хугацаанд 7-12 метр секунд, дөрөвдүгээр сарын 10-нд нийт нутгаар зарим үед 16-18 метр секунд хүрч шороон шуурга шуурах төлөвтэй.


Агаарын температур нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байх бол нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус хүйтэн 13-18 градус дулаан байна.     

Related news