Авто тээврийн ослыг иргэд олон нийтийн оролцоотой бууруулна гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ аймгийн Цагдаагийн газраас говийн бүсийн аймгуудыг хамруулсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө” говийн бүсийн зөвлөлгөөнийг дөрөвдүгээр сарын 26-нд Сайншанд хотод зохион байгуулав.
Зөвлөлгөөнийг 21 аймгийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Засгийн газрын 146,153 дугаар тогтоолоор батлагдсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги”, “Цагдаагийн байгууллагын зарим ажил үйлчилгээ, хяналтын жишиг норматив”-ын заалтыг хэрэгжүүлэх, орон нутагт үйлдэгдэх зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, иргэдэд ээлтэй эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх зорилгоор зохион байгуулж буй аж.
Энэ талаар Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч А.Мөнхгэрэлээс тодруулахад “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө” говийн бүсийн аймгуудын зөвлөгөөнд Дорноговь, Дундговь, Өмнөговь,Говьсүмбэр аймгийн цагдаагийн байгууллагын нийт 120 орчим төлөөлөл оролцлоо. Энэ арга хэмжээ бусад аймгууд дүүргүүдэд бүсчилсэн хэлбэрээр зохиогдсон. Замын хөдөлгөөний өнөөгийн нөхцөл байдал, зам тээврийн гэмт хэрэг, ослын гаралт, түүний шалтгаан нөхцөл, зам тээврийн гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр 2018-2020 онд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож, зөвлөмж гаргалаа.
Сэлэнгэ-Улаанбаатар-Чойр-Сайншанд-Замын-Үүдийн чиглэлийн босоо тэнхлэгийн авто замын 425 км нь Дорноговь аймгийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөг. Дорноговь аймгийн хувьд 2018 он гарснаас хойш нийт 10 зам тээврийн осол бүртгэгдсэний дөрөв нь энэ зам дээр гарсан. Мөн гурван хүний амь нас хохирсны хоёр нь босоо тэнхлэгийн зам дээр гарсан байх жишээтэй. Тиймээс зам тээврийн ослоос зөвхөн цагдаагийн байгууллага, авто тээврийн байгууллага урьдчилан сэргийлэх бус иргэд олон нийтийн оролцоотой хамтдаа сэргийлэх нь хамгийн үр дүнтэй” гэлээ. Зөвлөлгөөнд Дорноговь аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга С.Түмэнбаяр, Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар, Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам болон аймгуудын Цагдаагийн дарга, холбогдох ажилтнууд болон авто тээврийн байгууллагын алба хаагчид оролцов.

Х.Эрдэнэбулган