Говь нутгийн иргэд үндэсний монгол бичгээрээ өрсөлдөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-05-04 15:28:15
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Төв номын сангаас “Монгол бичгээр урлахуй” уралдаан зарлалаа.
“Үндэсний бичиг үсгийн баярыг угтаж эх хэлээ дээдлэх, бичиг соёлоо хэрэглэж сурах, хойч үедээ сурталчлан таниулах, үндэсний их өв соёлоо сэргээх зорилгоор тавдугаар сарын 07-ныг хүртэл зарласан уралдаанд иргэд А4 цаасан дээр хар үзгэн балаар  өөрсдийн хүссэн сэдэв агуулгатай бичвэрийг  монгол бичгээр бичиж ирүүлэх ёстой.
Иргэдийн бүтээлийг монгол хэл бичгийн мэргэжлийн баг шүүн тунгааж шилдгийг тодруулах бөгөөд нэгээс гурван байрыг тодруулж өргөмжлөл, дурсгалын зүйлсээр урамшуулна.
Х.Эрдэнэбулган
Related news