Төмөр хүн "БАБО" Замын-Үүдээс эргэн ирнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-04-14 12:45:05
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд хотын арын дэнж буюу докторын хөтөл дээрх засмал замын хажууд  байрлуулсан унадаг дугуй унасан төмөр хүн "БАБО" алга болоод жил гаруй болж байна.
2016 онд тус аймгийн ИТХ-аас Сайншандын дөрвөн замын уулзвар хүртэл дугуйн зам барихаар 595 орчим сая төгрөгийн хөрөнгө шийдвэрлэснээр "Борхойн зам" ХХК унадаг дугуйн замын ажлыг докторын хөтлөөс урагш Сайншандын төв хүртэл гүйцэтгэсэн байдаг. Тухайн үед компанийн ажилчид унадаг дугуйн зам бүтээсэн багаж хэрэгслээ ашиглан төмөр хүний хөшөөг бүтээж, хөшөөндөө “БАБО” хэмээх нэр хайрласан юм.
Харин төмөр хүний сураг Замын-Үүдэд гарчээ. Түүний гар, хийгээд зарим эд ангийг салгаж Сайншандын урд байрлах хогийн цэгийн дэргэд хаясан байсныг хийсэн хүмүүс нь олж Замын-Үүд рүү авч явсан байна. "Борхойн зам" компанийн нэр бүхий ажилтнууд удахгүй төмөр хүнийхээ эд ангийг засварлаж, будаж янзлаад амласан ёсоороо Сайншандын дугуйчдад явуулахаар болжээ.
Х.Эрдэнэбулган    
Related news