“Отгонтэнгэр” их сургууль Дорноговьд үйл ажиллагаа явуулахаар боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Ирэх хичээлийн шинэ жилээс Улаанбаатар хотын “Отгонтэнгэр” их сургууль Дорноговь аймгийн Сайншанд суманд үйл ажиллагаа явуулахаар боллоо.
Энэ асуудлаар тус аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин “Отгонтэнгэр” их сургуулийн ректор, профессор Н.Энхзаяаг хүлээн авч уулзахдаа ярилцаж цаашид хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Дорноговь аймгийн ЗДТГ-аас 2018 оныг “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласны дагуу иргэдийнхээ боловсролд анхаарах, ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг хөрвөх сургалт хамруулах зэрэг зорилт тавин ажиллаж байна.
“Отгон тэнгэр” их сургууль хууль, эрх зүй, эдийн засаг болон багш мэргэжлээр бакалавр, магистр, докторын зэргээр боловсролын үйл ажиллагаа явуулна. Хот явж их зардал гаргахүйгээр орон нутагтаа академик боловсрол эзэмших боломжтой болсон нь говийн иргэдэд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт болно гэж албаныхан үзэж байгаа ажээ.

Х.Эрдэнэбулган